Цаг үеийн мэдээ

Энэ удаагийн Азийн Наадамд туялзуур сэлмийн төрөлд Монголын эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй оролцож буй. Тэд бүгд хүнд сэлмийн төрөлд хүч сорих юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Хаш-Эрдэнэ, Ц.Жигжидсүрэн нар өрсөлдсөн бол багийн төрөлд У.Маргад-Эрдэнэ, Б.Бямбажаргал нар багийн төрөлд хүч сорих юм. 

Харин эмэгтэйчүүдийн ангилалд Б.Амарзаяа, О.Золбоо нар хувийн төрөлд, Г.Халиунаа, А.Мягмарцэрэн нар багийн төрөлд оролцох аж.

Байрлал тогтоох хэсгийн шатанд тамирчин тус бүр зургаан тулаан хийх хуваарьтай байв. Ганцаарчилсан төрөлд оролцсон манай тамирчдаас Б.Хаш-Эрдэнэ Йорданы Иад Одег 5:4-өөр, Пакистаны Мужадед Аваныг 5:1-ээр хожсон ч дараагийн шатанд шалгарч чадсангүй. Манай тамирчин нэг оноо илүү авсан бол хэсгээс гарах боломжтой байлаа. Харин Ц.Жигжидсүрэн хувийн дүнгээр 30-д жагсав.

Таны сурталчилгаа