ДАШТ-ий мөнгөн медальт Б.Чинзориг Азийн Наадмын хоёр дахь тулаанаа энэ оны дэлхийн аварга, Узбекистаны боксчин Руслас Абдуллаевтай хийсэн. Тэд дөрвөн сарын өмнө дэлхийн дэвжээнд таарч, Руслан ялснаар аваргалах замаа засч байв. Харин энэ удаад манай боксчин оноогоор ялж, хариугаа авлаа. Шөвгийн наймд шалгарсан манай тамирчин медалийн төлөөх тулаанаа Казахстаны боксчин Ертуган Жэйнуллиновтой хийнэ. Тэрбээр шөвгийн наймд энэ оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Тажикистаны Баходур Усмоновыг ялсан билээ.
МУГТ Б.Чинзориг Узбекистаны боксчин Руслас Абдуллаевтай хийсэн тулааныхаа дараа сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрээр: Энэ миний хоёрдох тулаан. Энэний өмнөхөн дэлхийн аваргаар финалдаж би мөнгөн медаль, Узбекистаны тамирчин алтан медаль авч байсан. Энэ удаа даагаа нэхэж тулалдлаа. Арай илүү өөрийнхөөрөө илүү сайн форумтай ирсэн гэж бодож байна. Яг одоо би маш их баяртай байна. Би энэ тэмцээнд түрүүлэх гэж ирсэн тэр зорилгодоо хүрнэ. Жил ирэх тусам миний амжилт өсөж байна би улам илүү их хичээнэ" гэлээ.
Гэрэл зургийг Ч.ГАНБОЛД