Крикетийн спортын төрлөөр Монголын баг хэсгийн тоглолтоо хийж дууслаа. Эрчүүд эхний тоглолтоо Балбад хожигдсон бол хоёр дахь тоглолтоо Мальдивын эсрэг хийсэн юм.
Манай тамирчид тэмцээний эхнээс тэргүүлж эхэлсэн ч төгсгөлөө гүйцээж чадсангүй. Эцсийн дүнд 62/1:60/9 оноогоор Мальдив хожиж, хэсгээсээ нэгээр гарахын төлөө Балбатай өрсөлдөхөөр боллоо.
Манай эмэгтэй баг хэсэгтээ Индонезид, хасагдах шатанд өрсөлдөх эрхийн төлөө Хонконгод тус бүр дийлдсэн билээ.