Цаг үеийн мэдээ

Энэ удаагийн наадамд Монголын багийн 403 тамирчин 34 спортын төрлөөр ур чадвараа сорьж байгаа билээ. 

Баг тамирчид тэмцээн зохион байгуулагдах өдрөөсөө хамааран Ханжоу хотноо хүрэлцэн ирсээр байна. Одоогоор манай багийн 300 гаруй тамирчид тамирчдын тосгондоо байрлан тэмцээн уралдаандаа оролцож, бэлтгэл сургуулилтаа базааж буй. 

"Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар өнөөдөр крикетийн эрэгтэй шигшээ болон го даамны баг тамирчдыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Уулзалтаар Монголын штабын зүгээс баг тамирчдаа бүхий л талаар дэмжин ажиллаж байгааг онцолж, тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүслээ. 

Крикет болон го даамны баг тамирчид анх удаагаа эх орноо төлөөлөн Азийн наадамд ур чадвар, оюун ухаанаа сорьж байна.

Таны сурталчилгаа