Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Ханжоу хотноо болж буй Азийн зуны спортын XIX наадмаас Монголын баг тамирчид 2023.10.01-ний байдлаар 3 мөнгө, 8 хүрэл , нийт 11 медаль хүртэж, медалийн тоогоор 15 дугаарт, медалийн чанараар 25 дугаарт эрэмбэлэгдэж байна. 

"Ханжоу -2022" Азийн наадмаас хийн урт бууны эмэгтэй баг ( О.Есүгэн, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа) 10 метрийн дасгалд хүрэл медаль хүртэж Монголын багийн медалийн салхийг хагалсан бол жюүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн 66 кг-ийн жинд Ё.Басхүү, -100 кг-ийн жинд Б.Гончигсүрэн нар мөнгө, 73 кг-ийн жинд Ц.Цогтбаатар хүрэл, эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд Л.Сосорбарам , +78 кг-ийн жинд А. Адьяасүрэн нар хүрэл, мөн жюүдо бөхийн холимог багийн төрөлд Монголын баг хүрэл медаль тус тус хүртээд байсан.

Өчигдөр боксын эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд О.Есүгэн хүрэл, кураш бөхийн эмэгтэйчүүдийн 70 кг-ийн жинд Ц.Батцэцэг хүрэл, 3х3 сагсанбөмбөгийн (U23) эмэгтэй баг мөнгө, эрэгтэй баг хүрэл медаль авлаа.

Ц.Энхтүвшин