"Ханжоу 2022" Азийн наадмын дота 2 төрлийн алтан медалийн төлөөх тоглолт БНХАУ болон Монголын хооронд өрнөсөн. Эхний ээлжийн тоглолтод Монголын баг илт илүүрхэж, оддын цуглуулга БНХАУ-ын багийг 40 минутанд буулган авсан ч хоёр дахь тоглолтод Хятадын баг учраа олж ялснаар тоглолтын харьцааг тэнцүүлсэг бол гурав дахь ээлжийн тоглолтод Хятадын баг дахин ялалт байгуулан эх орондоо алтан медаль хүртлээ. Монголчууд анх удаагаа Азийн наадмын цахим спортын төрлөөс медаль хүртлээ.
Медалийг Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг гардууллаа.
Гэрэл зургийг: Ч.Ганбат
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо