"Ханжоу 2022" Азийн наадмын боксын эмэгтэйчүүдийн 50кг-д О.Есүгэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 63.5кг-ийн аваргын алтан медалийг Б.Чинзориг нар тус тус хүртэж, "Парис 2024" Олимпын эрхээ баталгаажуулсан билээ.
Олон улсын олимпын хорооны Гишүүн, Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, "Ханжоу 2022" Азийн наадмын Монголын багийн ахлагч А.Ганбаатар, Биеийн тамир, спортын улсын хорооны Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн Дарга Э.Билэгт нар тивийн олимпын медальтнуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг энэ удаагийн наадам нь олимпын өмнөх томоохон сорил болж буйг онцлон Парисын тэнгэрт төрийн дуулал эгшиглүүлэхийг хүсэн ерөөлөө.