“Ханжоу 2022” Азийн наадмын жюү жицүгийн өрсөлдөөн өнөөдөр эхэллээ. Холбоодын нэгдсэн улсын аваргын албан ёсны төрөл болох жюү жицүгийн тэмцээнд манай улсаас өнөөдөр эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд Т.Түвдэнтарваа, Э.Чинзориг, 62 кг-ын жинд Ө.Эрдэнэбаатар, Б.Баяртулга, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Одгэрэл, Т.Уянга нар өрсөлдөж байна. Жамп хөтөлбөрийн тамирчин Т.Түвдэнтарваа эхний барилдаандаа Саудын Арабын тамирчин Мухаммед Ибрахимийг идэвхийн оноогоор ялж, хасагдах шатанд Тайландын Хасде Куннапонгийг 3:0-ээр ялж, улмаар шөвгийн наймд АНЭУ-ын тамирчин Алсувайди Мухаммедад ялагдлаа. Тэрбээр дагах барилдаанаа АНЭУ-ын бөх Яабрын эсрэг хийж ялснаар хүрэл медалийн төлөө шалгарлаа. Шигшээ шатны өрсөлдөөн 15:00 цагаас эхэлнэ.
Гэрэл зургийг : Ч.Ганбат /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/