Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Ханжоу хотод болж буй Азийн зуны спортын 19 дүгээр наадмын 14 дэх өдөр чөлөөт бөхийн дэвжээнд Монголын гурван тамирчин барилдана. Тэмцээний эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Т.Тулга Казахстаны Санжар Мухтарыг оноогоор цэвэр ялсан бол 57 кг-ын жинд Н.Насанбуян Камбожийн Соеун Сапоосыш 2:44 минутад цэвэр ялжээ. Т.Тулга дараагийн даваанд Камбожийн бөхтэй барилдах бол Н.Насанбуян БНАСАУ-ын бөхтэй хүч үзэх юм.

Таны сурталчилгаа