Чөлөөт бөхийн барилдааны сүүлийн өдөр манай гурван бөх медалийн төлөө шалгарч үлдсэн. 125 кг-д М.Лхагвагэрэл аваргын төлөө олимпын хүрэл, дэлхийн аварга Ираны Амир Хоссейн Зайртай барилдсан юм. Харамсалтай нь, манай тамирчин 0:7-ээр ялагдсанаар МӨНГӨН медаль хүртлээ.
Ийнхүү Монгол Улс энэ удаагийн Азийн Наадамд 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл, нийт 21 медальтайгаар өндөрлөлөө.