БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны пара наадам дөрөв хоногийн дараа эхэлнэ. IV наадамд Монголын баг тамирчид спортын 14 төрөл (жюүдо, таеквондо, шатар, туялзуур сэлэм, хөнгөн атлетик, ширээний теннис, усанд сэлэлт, бочи, го-даам, буудлага, байт харваа, пауэрлифтинг, волейбол, бадминтон)-д өрсөлдөх билээ.
Өнөөдөр Азийн зуны пара наадмын Тамирчдын тосгонд Монгол Улсын төрийн далбааг өргөх ёслол болов. Ханжоугийн Азийн пара наадмын Тамирчдын тосгонд одоогийн байдлаар манай улсын 26 хүн байрлаж байна. Маргааш 18 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид Ханжоуд хүрэлцэн ирэх юм.