Цаг үеийн мэдээ

Грекийн Лаутраки хотод чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байгаа бөгөөд манай улсаас 16 тамирчин өрсөлдөж байна. 

Тэмцээний 130 кг-ын жинд улсын начин Ц.Лхагвасүрэн мөнгөн медаль хүртсэн бол 100 кг-д А.Алтанхуяг, 100 кг-д Н.Саранцогт, 88 кг-д аймгийн арслан Н.Баярмагнай, 70 кг-д ОУХМ Н.Нямдорж, 62 кг-д Ж.Хурц нар хүрэл медаль хүртэв. 

Тэмцээн хоёр гурав дахь өдрөө болоход Монголын баг тамирчид ДАШТ-ээс нэг мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна. 

Медаль хүртсэн баг тамирчдаас онцолбол, Н.Баярмагнай нь насанд хүрэгчдийн Ази тивийн аварга, УАШТ-ий зургаан удаагийн алтан медальтай бол Ц.Лхагвасүрэн, А.Алтанхуяг, Н.Саранцогт нар улсын начин цолтой бөхчүүд юм.

Харин дархан аварга А.Сүхбат тус тэмцээний хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.

Таны сурталчилгаа