“Ханжоу-2023” Азийн 19 дэх удаагийн наадмын боксын төрөлд алтан медаль хүртсэн боксын үндэсний шигшээ багийн тамирчин Б.Чинзоригоос допинг илэрсэн талаар Олон улсын шинжилгээний агентлаг (ITA) мэдээлсэн.
Тэгвэл Б.Чинзоригийн хувьд допингийн асуудлаа эцэслэн шийдвэрлүүлэхээр олон улсын арбитрын шүүхэд хандсан талаар Боксын холбооноос мэдээллээ.