БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадмын хоёр дахь өдөр жюүдо бөхийн тэмцээнд дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор Монголын гурван тамирчин хүч үзсэнээс эмэгтэйчүүдийн G1 ангиллын 48 кг-ын жинд Т.Сувд-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Индонезийн бөхтэй барилдаж, хоёр вазаригаар ялагдлаа. Монголын жюүдочид тэмцээнийхээ эхний өдрийг тавдугаар байр эзэлсэн амжилтаар үдэж байгаа ба маргааш Монголын гурван жюүдоч татамид гарна. Өдгөө 21 настай Т.Сувд-Эрдэнэ Азийн наадамд анх удаа оролцож байгаа бөгөөд УАШТ-ий хүрэл, Монголын бүх ард түмний спортын наадмын хүрэл медальтай юм.