“Ханжоу-2022” Азийн пара наадмын таtквондогийн төрөлд 17 орны 77 тулаанч өрсөлдөж байна. Манай улсаас өчигдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд У.Сүрэнжав мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд МУГТ Г.Болор-Эрдэнэ алтан медалийн төлөө тулалдхаар болов.
Тэрбээр хагас шигшээ тулаанд Узбекистан Улсын тамирчинтай хүч үзэж 28:11-ээр ялснаар финалд шалгарсан байна. Энэ удаагийн Азийн наадамд пара таэквондогийн төрөл анх удаа үндсэн төрлөөр зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм.