БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын пара наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын го даамын тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Ц.Хатанбаатарын удирдлага дор Х.Амарбаясгалан нийт таван өрөг тоглоход хоёр хожиж, гурав хожигдолтой 7 дугаар байрт орлоо. Тэмцээнд таван орны есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд Х.Амарбаясгалан го даамын сонирхогчийн нэг дантай тоглогч юм.