Архангай Алтан Дорнодын Дайчид баг мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд:
Архангай Алтан Дорнодын Дайчид баг нь 2016 оноос хойш Монголын сагсан бөмбөгийн 21 аймгийн лиг, Үндэсний лиг, Дээд Лиг, Нэгдсэн Дээд Лиг гээд хагаралтай байхаас нэгдэж нийлэх хүртэл баг тамирчдаа дэмжиж Аваргын цомыг нь ч өргөж, Дэд байр болоод Хүрэл медалийн эзэд болсон арвин түүхтэй баг билээ.
Сагсан бөмбөгийн спортод бид зөвхөн тамирчдад хөрөнгө оруулаад зогсохгүй, багийн ард ажилладаг мэргэжлийн хүмүүс буюу сэтгэл зүйч, хоол зүйч, хөдөлгөөн засалчид, эмч нар гээд олон тооны хүмүүстэй хамтран ажиллаж амжилтын төлөө зүтгэдэг юм.
Энэ бүхнээс бид хариу харж явсангүй тамирчдаа ялах үед нь баярлаж, ялагдах үед нь хамтдаа унаж, жаргал зовлонгоо хуваалцсаар иржээ. 5х5-аас гадна 3х3-ийн тэмцээнүүдэд ч шигшээ багаа дэмжиж явлаа.
Өнөөдрийн үүсээд буй үл ойлголцол болоод бусад нөхцөл байдлаас шалтгаалан Архангай Алтан Дорнодын Дайчид баг Дээд Лигийн 2023-2024 оны улирлыг өнжиж байгааг албан ёсоор мэдэгдье.
Талцал хуваагдалгүй талбайд цэвэр өрсөлдөөн үзүүлдэг талбайд эсрэг ч талбайн гадна найз нөхөд байдаг Лигийн багууддаа, Багийн эзэд дасгалжуулагч, МСБХ-ны хамт олонд амжилт хүсье.