Өчигдөр /2023.10.26/ 21:00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизийн 1-р сувгаар шууд дамжуулахаар эфирийн цагт нь орж төлөвлөгдсөн байсан СПОРТ БА ДОПИНГ нээлттэй хэлэлцүүлгийг тодорхой бус шалтгааны улмаас тус телевиз дамжуулах боломжгүй болсон.
Иймд СПОРТ БА ДОПИНГ нээлттэй хэлэлцүүлгийг Монголын үндэсний бөхийн холбоо 2023 оны 10-р сарын 29-ний өдрийн 15:30 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар шийдвэрлэж, спортын холбоодын төлөөллүүд, спортын сэтгүүлчид, спортын зүтгэлтнүүд болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл, тамирчид, бөхчүүд, спортын болон бусад чиглэлийн эмч нарыг нээлттэй оролцохыг урьж байна.
Жич: Тухайн өдөр зарлагдсан “БАРИЛДААНЫ ДҮРМИЙН ЗӨВЛӨЛ”-ийн хурал товлогдсоны дагуу 13:00 цагаас болно.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО