МХБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн даргын газрын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан Монголын хөлбөмбөгийн техник хөгжлийн үндэс болон Үндэсний шигшээ багийн ирээдүйн хөгжлийг тодорхойлох нь бидний нэн тэргүүнд тавигдах ажил болоод байгаа билээ.
Үүний хүрээнд МХБХ-ны Техникийн захирал Б.Буман-Учрал ажлаа хүлээлгэн өгч түүний оронд залуу боловсон хүчин Үндэсний шигшээ багийн ахлагч асан, АХБХ-ны анхны "Pro" ангиллын дасгалжуулагчийн сургалтад хамрагдаж буй "А" ангиллын дасгалжуулагч Б.Гарьдмагнай томилогдлоо.