Цаг үеийн мэдээ

ДАШТ-ий мөнгөн медальт, Ази тивийн аварга, гавьяат тамирчин Б.Чинзоригийг Боксын шигшээ багаас хөөх шийдвэр гаргаж, дасгалжуулагч нарт арга хэмжээ авсан гэх мэдээллийг Монголын боксын холбооны Ерөнхийлөгч У.Баатараас тодрууллаа.

Тэрээр “Боксын холбоо эцсээ хүртэл тамирчныхаа талд хамгаалж зогсоно. Арбитрын шүүхийн эцсийн шийдвэр яаж гарахыг бид мэдэхгүй. Тэр шийдвэрийн дараа бид яахаа шийднэ. Хөөсөн гэдэг асуудал байхгүй ямар ч зүйлд ул суурьтай хандана. Журамдаа Боксын холбоо Биеийн тамир спортын улсын хороотой гэрээтэй ажилладаг. Шигшээ багийн тамирчид тэндээс цалинждаг. Б.Чинзоригийн хувьд мөн адил цалинждаг. Тиймээс тухайн гэрээн дээр допингийн асуудалтай холбогдсон тамирчдыг чөлөөлнө гэсэн заалт байгаа үүний үндсэн дээр Б.Чинзориг өөрөө хүсэлтээ өгч түр чөлөөлөгдсөн байгаа. Хэдхэн сарын дараа олимп болох гэж байхад бид эцэслэн шийдэгдээгүй асуудал дээр хэн нэгнийг буруутгаж өндөр хэмжээний хариуцлага тооцож халах боломж байхгүй. Эхний ээлжид уг асуудыг шийдэхээр бид шат дараатай ажиллаж байна. Боксын холбоонд өнгөрсөн 75 жилийн хугацаанд допингийн асуудал байгаагүй. Хэрвээ допинг илэрсэн нь батлагдвал шат дараатай арга хэмжээ авна. Гэхдээ бидний найдвар тасраагүй эцсээ хүртэл тамирчнаа хамгаална” гэв.

Таны сурталчилгаа