Цаг үеийн мэдээ

Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн тамирчид нэгдсэн нэг лигт тоглох хүсэлтэй байгаагаа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд өөрсдийн байр сууриа илэрхийлэхдээ "Монголын сагсан бөмбөгийн холбооны эзэд болон Монголын сагсан бөмбөгийн холбооны дунд гарсан үл ойлголцол, тулгамдаад байгаа асуудал дээр бид өөрсдийн албан ёсны байр суурийг хэлэхээр ирсэн. 

Энэ хоёр холбоо хоорондоо тавьсан шаардлагаа биелүүлээгүй улмаас 11 сарын 3-нд болох тэмцээнд таван багийн 70 тамирчин тэмцээнд орох боломжгүй болоод байна. Тамирчид тухайн хоёр холбоонд уулзах хүсэлтээ тавьсан. Бид аль нэг холбооны талд орох бус үзэгчдээ хүндлээд тэмцээндээ орох хүсэлтэй байна. Бид өнгөрсөн хугацаанд хоёр лигтэй байж үзсэн. Гэхдээ энэ нь Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн хойш татаж байгаа арга юм уу гэж бидний зүгээс үзэж байна.

Монголын дасгалжуулагч болон тамирчид нэг лигт тоглоно гээд бэлтгэл сургуулилтаа хийж байсан ч долоо хоногийн өмнө энэ шийдвэр цуцлагдсанд харамсалтай байна. Тиймээс бид нэг лигт тоглох хүртэл ямар нэгэн тэмцээнд оролцохгүй. 

Бид холбоонуудыг өөрсдийн шийдвэрээ эргэн харж уян хатан хандахыг хүсэж байна" гэв. 

Таны сурталчилгаа