МҮОХ-ны Тамирчдын комиссын хурал Олимпик хауст боллоо. Хуралд ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар болон Комиссын гишүүд оролцлоо.
Хурлаар ОУОХ-ны Тамирчдын комисс байгуулах тухай зааврын хүрээнд дүрмээ шинэчлэх ажлыг эхлүүлэв. Мөн Тамирчдын комиссын үйл ажиллагааг түлхүү идэвхжүүлэх тухай санал солилцож, ирэх оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэв.
Үүнд МҮОХ-ны Тамирчдын комиссоос олон нийтийн оролцоог дэмжсэн ажлуудыг өрнүүлэх, спорт, олимпын хөдөлгөөн дэх хүйсийн тэгш байдлыг хангах, спорт дахь хүчирхийлэл, дарамтын эсрэг тэмцэх, тамирчдад тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлох, допингийн сөрөг үр дагаврын тухай сурталчлах зэрэг ажлуудыг өрнүүлэхээр санал солилцов.