Цаг үеийн мэдээ

FIBA Зөвлөмжийн дагуу тоглолт мониторингийн системийг энэ улирлаас нэвтрүүлж эхэллээ. 

МСБХ-ны Үндэсний дээд лиг 2023-2024 улирлаас спортын интегрити, шударга өрсөлдөөнийг хангах FIBA-ийн зөвлөмжийн дагуу олон улсын Genius Sport компанитай хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд Үндэсний дээд лигийн бүх тоглолт олон улсын мониторингийн системд хамрагдах бөгөөд тоглолт наймаацах, хууль бус бооцоонд тамирчид хамрагдах зэргийг статистик, хиймэл оюун ухааны хяналтаар тодорхойлж явах юм.

Түүнчлэн илрүүлэлт, хяналт, мөрдлөгийн иж бүрэн системийг нэвтрүүллээ. Genius Sports компаниас Лигийн бүх тоглолтын дараа дэлгэрэнгүй дүгнэлт гарч, мэдээллийг ОУСБХ руу илгээнэ. Энэ чиглэлээр 10 дугаар сарын 22-нд Үндэсний дээд лигт оролцох багуудад сургалт хийсэн бөгөөд цаашдаа шударга өрсөлдөөн, цэвэр спортын зарчмын үүднээс, тоглолт наймаацах, допинг хэрэглэх, элдэв төрлийн хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас сэргийлэх шат дараатай арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Таны сурталчилгаа