МСБХ-ны Үндэсний дээд лигийн албан ёсны хувцас нийлүүлэгчээр Найк брэндийн албан ёсны түнш Бльюмон спортс компани тодорлоо.
Найк брэнд нь лигийн 2023-2024 оны улирлын зохион байгуулах бүрэлдэхүүн, шүүгч, техникийн ажилтнуудын хувцсыг нийлүүлэх юм. Шүүгчдэд хувцас, хэрэглэл гардуулах ёслолд МСБХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга С.Төгсжаргал, Найк брэндийн төлөөлөгч Бльюмон группийн захирал С.Бат-Ерөөл нар оролцлоо.
Мөн Үндэсний Дээд Лигийн 2023-2024 улиралд ажиллах нийт шүүгчидтэйгээ МСБХ-ны зүгээс даалгаварын гэрээг байгууллаа.