Цаг үеийн мэдээ

Олон улсын олимпын хорооны Олимпын эв санааны нэгдлийн сан, Монголын үндэсний олимпын хороо, Дэлхийн триатлоны холбоо хамтран Триатлоны дасгалжуулагчдын олон улсын сургалтыг энэ сарын 6-10-нд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Сургалтыг Дэлхийн триатлоны холбооноос томилогдон ирсэн Филиппин, Өмнөд Африк, Швейцарийн эксперт багш нар удирдаж, Монголын 14 дасгалжуулагч оролцож байгаа билээ.

Сургалтын үеэр гадаадын өндөр зэрэглэлийн багш нарын зөвлөгөөг сонсож, улмаар шалгалтыг амжилттай өгснөөр Монголын дасгалжуулагч нар Олон улсын 1-р зэрэгтэй триатлоны дасгалжуулагчийн сертификат гардан авах учиртай юм.

Таны сурталчилгаа