Цаг үеийн мэдээ

“Korea open Ssireum 2023 festival”-ийн олон улсын төрөлд Монгол улсын Харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ. 

Олон улсын төрөлд Монгол, Испани, Шинэ Зеланд, Англи, Хятад, Вьетнам, Казакстан, Итали зэрэг 8 улсын хүчтэй өрсөлдөгчид оролцсон юм. 

Энэ төрөл нь 2012 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд тухайн жилүүдэд дараах улсууд түрүү хүртэж байжээ.

2012 он - Испани

2013 он - Испани

2014 он - Испани

2015 он - Зохион байгуулагдаагүй

2016 он - Испани

2017 он - Испани

2018 он - Монгол /МУ Аварга О.Хангай/

2019 он - Испани

2020 он - Зохион байгуулагдаагүй

2021 он - Зохион байгуулагдаагүй

2022 он - Монгол /МУ Начин Д.Тамир/

2023 он - Монгол /МУ Харцага О.Мөнх-Эрдэнэ/

Тус статистикаас үзэхэд Испанийн бөхчүүд гол төлөв илүүрхдэг байсан бол сүүлийн жилүүдэд Монгол улсын бөхчүүдийн амжилт сайжраад байгаа юм.

2023 оны тэмцээнд Монгол улсын бөхчүүд хоорондоо болон Испанийн хүчтэй өрсөлдөгч, аваргуудтай таарч барилдсан юм. 

Шөвгийн 16-аас хойших барилдааныг товч танилцуулъя.

Шөвгийн 16:

УХ О.Мөнх-Эрдэнэ - УН Б.Түвшинтөгс

 УН Б.Даваа-Очир - Испани

Шөвгийн 8:

 АХА Н.Өсөхбаяр - УН Б.Даваа-Очир

Шөвгийн 4:

УХ О.Мөнх-Эрдэнэ - АХА Н.Өсөхбаяр

Үзүүр, түрүү:

УХ О.Мөнх-Эрдэнэ 3 - 1 Испани