Цаг үеийн мэдээ

“Нээлттэй Сэлэнгэ” үйл ажиллагаанд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат, БХИС, Увснуур дэвжээний бөх, улсын гарди Өлзийтогтохын Бат-Орших түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Пирамид орд” ХХК, Түшээт ханы аварга дэвжээний бөх, улсын өсөх идэр начин Эрдэнэбатын Даш үзүүрлэв. 

Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, "Аврагч" спорт хороо, “Од” групп, "Их Монгол" Сан, “Эм Жи Ө” транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, Бөхбилэгт дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. 

Наймд улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн хурц арслан Д.Төрболд, аймгийн заан Ж.Хатанзоригт, цэргийн заан Х.Наранбаяр нар үлдэв. 

Маргааш 11:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаантай. 

Таны сурталчилгаа