Мексик улсад хүндийн өргөлтийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна.
Уг тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Отгончимэгийн Төгс-Эрдэнэ өрсөлдлөө. Түүний жинд 32 тамирчин оролцсон ба О.Төгс-Эрдэнэ огцом өргөлтөөр (95, 113 кг-ыг өргөж) хүрэл медаль хүртэж, залуучуудын ДАШТ-ий Монголын тамирчдын долоо дахь медалийг эх орондоо авчирлаа.
Түүх сөхвөл, 1978 оны Болгарын Софи хотод болсон тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Д.Энхбаатар хүрэл медаль хүртэж байсан бол дараа нь гавьяат тамирчин М.Анхцэцэг нэг алт, хоёр мөнгө, О.Дархижав хоёр хүрэл хүртэж байв. Д.Энхбаатар нь Монголын хүндийн өргөлтийн тамирчдын дундаас залуучуудын ДАШТ-ий анхны медалийг хүртсэн түүхтэй бөгөөд түүнээс хойш манай улсаас эрэгтэй тамирчин энэ тэмцээнээс медаль аваагүй байна.
Залуучуудын ДАШТ-ий отгон медальт О.Төгс-Эрдэнэ нь өнгөрсөн жил өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан юм.