Цаг үеийн мэдээ

Япон улсад хагас марафон гүйлтийн “Ageo international half mararthon” тэмцээн болоход Монголын хоёр тамирчин хурд сорив.

21 км-ын эмэгтэйчүүдийн ангилалд Галбадрахын Хишигсайхан 1:10.32 цагийн амжилтаар тэргүүн байр эзэлжээ.

Г.Хишигсайхан нь энэ амжилтаар тус зайн Монгол Улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Тэрбээр “KIX senshu”, “Ningbo Marathon”, “Сансар марафон-2023”, “Улаанбаатар-2023” марафонд түрүүлсэн бөгөөд саяхан БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын наадамд долдугаар байр эзэлсэн юм гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

Таны сурталчилгаа