Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд эхэллээ. Хоёр дахь өдрийн эхний барилдаан Баян-Өлгий-Сүхбаатар аймгуудын дунд өрнөж, Баян-Өлгий аймгийн баг 13:12-оор эхний ялалтаа авлаа.
Баян-Өлгий аймгийн багт улсын заан Б.Серик /4/, аймгийн хурц арслан У.Береке /2/, аймгийн хурц арслан М.Еркебулан /2/ аймгийн арслан Б.Төмөрбаатар /4/, аймгийн заан Е.Көптилек /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Эрболат /1/, нийт 13 даваа авсан бол Сүхбаатар аймгийн багт улсын начин Бо.Батжаргал /1/, дөрөвдүгээр тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн хурц арслан Б.Номиндалай /0/, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр /5/, аймгийн арслан Г.Мөнх-Эрдэнэ /1/, аймгийн арслан Э.Буянтогтох /2/, аймгийн заан С.Ган-Эрдэнэ /3/, нийт 12 даваа авав.
Баян-Өлгий аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Б.Баатарцол, Сүхбаатар аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Ба.Батжаргал нар ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Тасалбараа www.ticket.mn -ээс авах боломжтой.
2023-12-02
Гоё барилдан болсон