Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 11 сарын 29-ний 01-р тогтоолоор Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлыг 2023 оны 12 сарын 7-ны Пүрэв гаригт Зайсан, Цацрал төв “Панорама” эвэнт холл-д 9:30 цагаас зарлан хуралдуулах шийдвэр гарчээ. Энэхүү шийдвэрийн дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлын төлөөлөгч сонгон шалгаруулах журам батлагдаж, МЧБХ-ны ажлын хэсэг ажиллаж байна.
Иймд тус журмын дагуу төлөөлөгчийн болзол хангаж байгаа та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна. Төлөөлөгчөөр оролцох хүмүүс доорх анкетыг бөглөн 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 17 цаг хүртэл [email protected] цахим хаягаар болон МЧБХ-ны байранд хүргэж ирнэ үү.