Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж байна. Гурав дахь өдрийн “С” хэсгийн хоёр дахь барилдаан Ховд-Дорноговь аймгуудын дунд өрнөж, Ховд аймгийн баг 22:3-аар илт давуу эхний ялалтаа авлаа.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5/, улсын заан Б.Пүрэвсайхан /4/ улсын заан Б.Бат-Өлзий /5/ улсын харцага Г.Ганхуяг /5/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /3/ нар нийт 22 даваа авсан бол Дорноговь аймгийн багт улсын начин Х.Оргилболд /0/, аймгийн хурц арслан Б.Баатархүү /0/ гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн заан Б.Түвшинтулга /0/, аймгийн арслан Б.Бадрал /1/, аймгийн арслан Б.Батсайхан /0/, аймгийн арслан Х.Очирхуяг /2/ нар нийт 3 даваа авав.
Ховд аймгийн баг дасгалжуулагчгүйгээр, Дорноговь аймгийн багийн дасгалжуулагчаар аймгийн арслан М.Бямбадорж ажиллав.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардсан юм.
Маргааш 15.45 цагаас Сэлэнгэ-Говьсүмбэр аймгийн багууд барилдана.
Тасалбараа www.ticket.mn -ээс авах боломжтой.