Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв. Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлагад Монголын дөрвөн тамирчин өрсөлдөв. Хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртлээ. Тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургадугаар байрт жагслаа.