Цаг үеийн мэдээ

Алтан цомын Д хэсэгт сугалаа таарсан Өвөрхангай, Сэлэнгэ аймгийн бөхчүүд өчигдөр барилдлаа.

Нэгдүгээр тойргоос “Их Монголын хүчтэнүүд” илүүрхэж, эхний хоёр тойргийн дараагаар 8:2 болоод байсан ч 3 дугаар тойрогт “Таван хан”-ы хүчтэнүүд 4:1 болж даваа унааны зөрүүг ойртуулсан юм.

 Гэсэн ч Өвөрхангайн бөхчүүд үлдсэн хоёр тойрогт даваагаар илүүрхэж 16:9-өөр хэсгийн хоёр дахь ялалтаа авлаа.

Өнөөдрийн барилдаанд залуу начин Б.Лхагвадорж таван даваа авсан бол залуу гарди нэг даваа нэг унаатайгаар сэлгээнд суулаа. Харцага Х.Гантулга 4 даваа авсан бол Б.Цэдэнсодном харцага 3 даваагаар багтаа тус хүргэж хурц арслан О.Наранбаатар 2, гардиар сэлгэгдэж орсон Т.Довчинсэмбээ арслан нэг даваа авлаа.

“Д” хэсгээс Өвөрхангай аймгийн баг нэгээр гарах үгүйгээ Говьсүмбэрийн эсрэг сүүлийн тойрогт шийдэх бол “Өргөн Сэлэнгийн бөхчүүд” хэсгийн шатнаас ялалт авах үгүйгээ Хоймор нутгийн хүчтэнүүдийн эсрэг барилдаанаар шийднэ. 

Таны сурталчилгаа