БНХАУ-д зохиогдсон Олон улсын цанын холбооны оноо олгох тэмцээнд дасгалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор уулын цанын жиант слалом болон слалом төрөлд Монголын дөрвөн тамирчин өрсөлдлөө.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 107 цаначнаас М.Манлайжав 46 дугаар байрт орсон бол О.Өсөх-Ирээдүй 47 дугаар байрт хурдалжээ. Харин эмэгтэйчүүдийн ангилалд 76 цаначин уралдсанаас А.Итгэл 40, Х.Халиун 41 дүгээр байрт орлоо.
М.Манлайжав, А.Итгэл нар БНСУ-ын Ганвон хотноо 2024 оны нэгдүгээр сарын 19-нөөс хоёрдугаар сарын 1-нд болох залуучуудын өвлийн олимпын наадамд уралдах эрхээ авчээ.
Ийнхүү Монголын уулын цаначид Залуучуудын өвлийн олимпын наадамд анх удаа эрх авч уралдах гэж байна.