Цаг үеийн мэдээ

Арванхоёрдугаар сарын 17-ны Ням гарагийн 13:00 цагаас "Говь+Ус" Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Бөхчүүдийг арванхоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэх юм байна. Үзэгчид ticket.mn-ээс тасалбараа захиалан авах боломжтой.