БНХАУ-ын Саняа хотод арванхоёрдугаар сарын 8-10-ны хооронд Дэлхийн Ой тогтоолтын 32 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ боллоо. Шилдэг 120 тамирчин гурван өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан 10 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.
Манай улсыг төлөөлөн 31 тамирчин, Олон улсын шүүгч, дасгалжуулагч Б.Баасандорж, Ө.Сэнгэсамдан нарын хамт амжилттай оролцон нийт 90 медалиас 15 алт, 18 мөнгө, 19 хүрэл буюу нийт 52 медаль, долоон цомын эзэд болж багаараа Дэлхийн аварга боллоо.
Багийн_төрөл
Манай тамирчид багаараа “Дэлхийн таван удаагийн аварга баг” боллоо.
Ганцаарчилсан_төрөл
Бага нас (13 нас хүртэл)
Feng Ziteng (4429 оноо)
Huang Kuo (4405 оноо)
Э.Билгүүнтөгс (3737 оноо)
Өсвөр нас (13-17 нас)
Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ (6227)
ОУ-ын Мастер Ц.Номин-Эрдэнэ (5928)
ОУ-ын Мастер Э.Үүрийнцолмон (5636)
Насанд хүрэгч (18+ нас)
ОУ-ын Их Мастер Huang Jinyao
ОУ-ын Их Мастер Т.Тэнүүн
Hu Xueyan
Бүх нас
Тус тэмцээний 10 төрлийн дараах нийлбэр оноогоор 2023 оны Ази тивийн Аварга, ОУ-ын Их Мастер, БНХАУ-ын тамирчин Huang Jinyao тэргүүлж Дэлхийн аварга боллоо.