Цаг үеийн мэдээ

32 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээний "Нэр, Зүс царай" төрөлд манай улсын гурван тамирчин нас, насны ангилалд дэлхийн рекорд шинэчиллээ. 

Тухайлбал насанд хүрэгчдийн ангилалд Олон улсын Их Мастер, Дэлхийн Аварга Т.Тэнүүн 188 нэр, Өсвөр насны ангилалд Их Мастер Ц.Оюун-Эрдэнэ 175 нэр, бага насны ангилалд Б.Анужин 99 нэр тогтоож дэлхийн рекорд шинэчиллээ.