Завхан аймгийн Баянхайрхан сумын Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, “Миг” группийн ерөнхийлөгч Банзрагчийн Түвшингийн санаачлагаар зохион байгуулсан Монгол улсын арслан "Босоо" хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Аврагч” спорт хороо,” Ажнай” групп, “Увснуур” дэвжээний бөх, улсын аварга Пүрэвийн Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “АПУ” ХК, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, аймгийн заан С.Доржпалам нар шалгарлаа.
Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Түвшинтөгс, цэргийн заан Ө.Батсуурь нар үлдэв.