Цаг үеийн мэдээ

Энхсайханы Дэлгэрмаа "Бөртэ Чоно" наадмын шилдэг эмэгтэй тамирчнаар тодорлоо. 

Тэрбээр энэ онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, "Ханжоу 2022" Азийн наадмаас хүрэл медаль, Дэлхийн чансааны тэмцээнээс хүрэл медаль, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн амжилт үзүүлсэн билээ.