Цаг үеийн мэдээ

Сайнбаярын Жамбалжамц “Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медаль, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Испани улсын "BURGOS BH" мэргэжлийн багтай гэрээ байгуулсан, Парис 2024 Олимпын наадамд оролцох эрхээ хүртсэн амжилтаар, спортын сэтгүүлчдийн санал хураалтад нийт 38 оноо хүртэж "Бөртэ Чоно"-ын эзэн боллоо.