Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Тэмцээн рапид төрлөөр эхэлж, Монгол Улсаас 16 хүртэлх насны охидын ангилалд Төв аймаг, Хан-Алтай клубийн тамирчин Эрдэнэбаярын Хүслэн 1-р байр эзэлж аварга болсон бол 10 хүртэлх насны охидын ангилалд Их мастер клубийн тамирчин Нямдоржийн Энхрийхэн 2-р байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн сайхан амжилтыг тус, тус үзүүллээ.
Тэмцээн блиц төрлөөр үргэлжилж 16 хүртэлх насны охидын ангилалд мөн Эрдэнэбаярын Хүслэн 3-р байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээн классик төрлөөр үргэлжилж байна.
Үр дүн харах: https://chess-results.com/tnr859388.aspx?lan=1&art=2&rd=6...