Монголын Үндэсний дээд ЛИГТ Өмнөговь аймгийн "Ёлууд" баг Капитрон банкны ивээн тэтгэлгээр анх удаа оролцон тоглож байгаа билээ.
1-р улирлын тоглолтоо дуусган Өмнөговь аймагт ирж 10 хоногийн хугацаатай сэргэлтийн бэлтгэл хийгээд буцах гэж байна.
Өнөөдөр /2023.12.19/ тамирчдыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн Ц.Дэнээдорж хүлээн авч уулзлаа.