Б.Нямжав ММСУХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийн ажлаа албан ёсоор хүлээн авлаа. Монголын морин спорт, уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчдийн хурал 2023 оны 11-р сарын 16-нд болж ММСУХ-ны ерөнхийлөгч Ц.Батсайхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, Монгол улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжав тус холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгогдсон билээ.
Хэдийгээр сар гаруй өмнө энэ шийдвэр гарсан ч Б.Нямжав нь тус үүрэгт ажлаа албан ёсоор хүлээн аваагүй байсан. Тэгвэл шийдвэр гарснаас хойш сар гаруй хугацааны дараа буюу өнөөдөр 2023 оны 12-р сарын 21-нд холбооны тамга тэмдгээ албан ёсоор хүлээн авчээ.