Узбекистан улсын Самарканд хотноо зохиогдсон түргэн болон түргэвчилсэн төрлийн Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээнд Хэнтий аймаг, Үндэсний шигшээ баг, Каисса клубийн шатарчин Их мастер Төрмөнхийн Мөнхзул түргэн буюу блиц төрөлд тэмцээний туршид хошуучлагчдын эгнээнд дэлхийн шилдгүүдтэй манлайлан явсаар шагналт 4-р байрт шалгарлаа. Энэхүү амжилт нь Монголын шатрын түүхэнд АЛТАН үсгээр бичигдэх том амжилт болж байна.
Тэрээр 17 өрөг тоглохдоо дөрвөн шатрын дэлхийн аваргатай оноолт таарч хоёрыг нь хожиж нэгтэй нь тэнцсэн бол нийт 12 эрэгтэйчүүдийн их мастер цолонд хүрсэн энэ цаг үеийн шилдэг эмэгтэй шатарчдыг хожиж, тэнцсэн нь дэлхийн шатрын сонорт хүрсэн гайхамшигтай үзүүлэлт боллоо. Монголчууд бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэх, цаашлаад аварга болох ойрхон байгаагийн тод жишээг бид харж, гэрчиллээ.
Блиц төрөлд мөн эх орноо төлөөлөн оролцсон МУГТ, Их мастер Б.МӨНГӨНТУУЛ 20-р байр, Их мастер Д.НОМИН-ЭРДЭНЭ 60-р байрыг тус, тус эзэллээ.
Түргэвчилсэн буюу Рапид төрөлд Их мастер Т.МӨНХЗУЛ 17-р байр, Их мастер Д.НОМИН-ЭРДЭНЭ 24-р байр, МУГТ, Их мастер Б.МӨНГӨНТУУЛ 30-р байрыг тус, тус эзэллээ.
Эрэгтэй шатарчдын маань хувьд энэ жил эх орноо төлөөлөн Их мастер С.БИЛГҮҮН, ФМ М.АМИЛАЛ, ФМ С.ЧИНГҮҮН нар блиц болон рапид төрөлд оролцож, дэлхийн дэвжээнд Магнус Карлсен тэргүүтэй шатарчидтай өрсөлдөж, ур ухаанаа амжилттай сорилоо.
Тэмцээний дүн - эмэгтэй рапид: https://chess-results.com/tnr864424.aspx?lan=1&art=1&rd=11
Тэмцээний дүн - эмэгтэй блиц: https://chess-results.com/tnr864425.aspx?lan=1&art=1&rd=17
Тэмцээний дүн - эрэгтэй рапид: https://chess-results.com/tnr864782.aspx?lan=1&art=1&rd=13
Тэмцээний дүн - эрэгтэй блиц: https://chess-results.com/tnr864421.aspx?lan=1&art=1&rd=20