Цаг үеийн мэдээ

Нэгдүгээр сард болох барилдааны хуваарийг танилцуулж байна. 

Нэгдүгээр сарын 06-нд 11:00 цагаас

Сумын заан цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан,

Нэгдүгээр сарын 07-нд 11:00 цагаас

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас

Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Нэгдүгээр сарын 14-нд 11:00 цагаас

"Талх Чихэр" ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан,

Нэгдүгээр сарын 20-нд 13:00 цагаас

“Жем интэрнэшнл” группийн 24 жилийн ойд зориулсан Улсын харцага цолд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан тус тус болно.