Цаг үеийн мэдээ

Баянмонгол чуулгийн уран бүтээлчид үзэгч, сонсогчдын хамгийн ихээр хүсэн хүлээдэг "Movie Swing" тоглолтоороо уулзах гэж байна.

Movie Swing тоглолтоор Oscar-н шагналт болон дэлхийн шилдэг киноны хөгжмүүд эгшиглэх болно.

Тоглолтод Төрийн Соёрхолт "Баянмонгол" чуулга, удирдаач С.Саруул-Од Дуучин Н.Наранбаатар, Б.Дэлгэрбаяр, Б.Одмандах, Ү.Уртнасан, Б.Номин нар оролцоно.

Тоглолт 2024 оны 01 сарын 13-ны 18:00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг 88003041, 99079291 утсаар авах боломжтой.