Цаг үеийн мэдээ

Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна байна. 

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ. 

Өнөөдөр тэмцээний гар бууны эрэгтэйчүүдийн ангилалд ДАШТ-ий мөнгө, Азийн АШТ-ий мөнгөн медальт Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ хүртлээ. 

Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын долоо дахь тамирчин, Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.

Таны сурталчилгаа