Цаг үеийн мэдээ

2024 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны нэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болно. 

Тус тэмцээнд шинэ технологи  нэвтрүүлэн ажиллахыг зохион байгуулагчид онцолж байна. Энэхүү технологи нь бичлэгийг удаашруулан дахин магадлах юм. Ордонд байрлуулсан том дэлгэцээр маргаантай барилдааныг дахин удаашруулан үзэгчдэд үзүүлнэ. Ингэснээр барилдаан шударга, өрсөлдөөнтэй болно хэмээн шүүгчдийн зүгээс үзэж байна. Олон улсын жишигт нийцсэн шүүлтийг Улсын аварга шалгаруулах тэмцээнд ашиглахаар онцлог болж буйг тамирчид ч сайшааж буй юм. 

Таны сурталчилгаа