Цаг үеийн мэдээ

Модон барилдааны 11дэх удаагийн өсвөр, насанд хүрэгчдийн ангиллын Модон барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээн Буянт ухаа спортын төв ордонд 2024 оны нэгдүгээр сарын 22-23-ны өдрийн хооронд зохион байгуулагдах юм. Тус тэмцээнийг Монголын спорт корпорацитай хамтран зохион байгуулж буй. Нийт 23 жингийн ангиллаар зохион байгуулна. Бүртгэл нэгдүгээр сарын 15-ны өдөр хаагдана. Тэмцээнд бүртгүүлэх тамирчид https://entry.spok.mn/ хаягаар бүртгэлдээ хамрагдан мандатаа баталгаажуулах ажээ. Энэхүү тэмцээнээс шалгарсан баг тамирчид эх орноо төлөөлөн олон улс тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцох эрхээ авах юм.